Гадаад оюутнууд ба олны танил төгсөгчид

Өнөөдөр МОУХИС-д Өмнөд Солонгос, Япон, Хятад, Турк, Иордан, Герман, Франц, АНУ, Грек, Испани, Португал, Израйл зэрэг 64 орны 800 орчим оюутан, магистр, дадлагажигч, сонсогч суралцаж байна. Мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас 300 гаруй хүн суралцаж байна.                                                                                                     

МОУХИС-ийн төгсөгчдийн дотор Азербайджан, Армен, Беларусь, Болгар, Казакстан, Монгол, Словак, Украйн, зэрэг орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд, ГХЯ-ний сайд нар бий.

--

Азербайджаны клуб азербайджан оюутнуудын санаачлага сургуулийн удирдлагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан.Клуб оюутнуудыг чухал үйл явдлын мэдээллээр хангах, оюутнуудыг бие биетэй нь танилцуулах, нутаг нэгт оюутнуудынхаа асуудлыг шийдвэрлэх зорилготой ажилладаг. Азербайджаны МОУХИС-ийг төгсөгчдийн дунд Азербайджаны ерөнхийлөгч Ильхам Алиев бий. Азербайджанд  МОУХИС-ийн төгсөгчдийн холбоо ажилладаг.

Армяныбуүлэг 2003 оны 11-р сард армяны соёл уламжлалыг таниулахыг   хүссэн оюутнуудын санаачлагаар байгуулагдсан. Армяны бүлэг нь нилээд идэвхитэй ажиллаж байгаа үндэсний клубуудын нэг бөгөөд Орост суугаа Армяны  ЭСЯ-тай хамтран ажиллаж Москвагийн армян оюутнуудын үйл ажиллагааны төв болсон. Олны танил төгсөгчдийн дунд –Армяны ГХЯ-ны сайд Эдуард Налбандян, түүхч Серго Микоян нар байдаг.  Армянд   МОУХИС-ийн төгсөгчдийн холбоо ажилладаг.

Белорусийн бүлэг 2008 оны 4-р сард Георги Плащинский, Ольги Воронович, олега Шакирова  нарын санначилгаар байгуулагдсан. Манай байгууллагын санаачлагаар   дэлхийн 2-р дайнд амь үрэгдэгсэдийн дурсгалд зориулсан кино наадмыг зохион байгуулсан,мөн Артур Клиновын гэрэл зургийн үзэсгэлэнг зохиож, ардын урлагийн ”Testamentum Terrae “ чуулгыг урин тоглуулсан. Манай төгсөгчдийн дунд ГХЯ-ний сайд Сергей Мартытов, өндөр технологийн Паркийн захиргааны захирал Валерий Цепкало нарын олонд танигдсан хүмүүс бий.

Болгарын бүлэг 2008 онд Валентин Божичковын чармайлтаар байгуулагдсан. Бид амралтын өдрүүдээр цугларч Болгарын ЭСЯ-д очих, ресторанд хамт хооллон үндэсний дуу хөгжмөө сонсон бүжиглэцгээдэг. Манай охид хөвгүүд ухаантай, зүтгэлтэй, хариулагатай залуус. МОУХИС бол Болгарын хувьд “удирдах ажилтнуудыг бэлтгэх дархны газар” билээ. Болгарын ерөнхийлөгч асан Петр Младенов, ерөнхий сайд асан Андрей Луканов, Жан Виденов, ГХЯ-ны сайд Любен Гоцев, Бойко Дмитров нар МОУХИС-ийн төгсөгчид. Болгарт МОУХИС-ийн төгсөгчдийн холбоо ажилладаг.

Вьетнамын клубыг 2005 онд Нгуен Тье Дык  үндэслэн, 2010 онд Анна Гебдиево Нгуен Вьет Лин нарын чармайлтаар дахин зохион байгуулагдсан. Бид Вьетнамын  соёлын өдрүүд, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, Вьетнамын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж үндэснийхээ шинэ жилийг тэмдэглэдэг. Бидний эдгээр ажлын дүнд  хүмүүс Вьетнамын тухай уламс ихийг мэддэг болж байгаа гэж бид найдаж байна.

2009 оны намар МОУХИС-ийн грек оюутнууд грекийн бүлгийг байгуулсан. Манай гол зорилт бол  МОУХИС ба Оросд Грекийг танилцуулах соёл хоорондын харилцааг хөгжүүлэх юм. Манай бүлэг Магадан дахь залхаал хавчилтын үед эвдэж сүйрсэн грекийн хөшөө дурсгалуудыг сэргээн босгох хөрөнгө цуглуулах ажилд идэвхитэй оролцсон. Мөн бид оюутны үндэсний зөвлөлөөс зохиогддог Олон улсын хоолны өдөрлөг, хөл бөмбөгийн цомын тэмцээн зэрэг арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож ирсэн.

Грузины клубыг 2004 онд Иракли Мезурнишвили байгуулсан. Эдгээр жилүүдэд төрөл бүрийн чиглэлийн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан. Манай арга хэмжээний гол зарчим бол цаг үеэ олох. Мөн бид Грузины ард түмний түүх соёл уламжлжлыг суртчлахыг эрмэлздэг. Манай төгсөгчдийн дунд Грузины ГХЯ-ны сайд Григол Вашадзе, Х 5 Retail group захирал Юрий Кобалалдзе, сэтгүүлч Мэлор Стуруа нар бий.

Солонгосын клуб 1991 онд байгуулагдсан. Клуб нь МОУХИС-д сурч байгаа Солонгос оюутнуудын сургалт нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Бид үргэлж нутаг нэгтнүүддээ туслахад бэлэн байдаг ба нийгэмлэгээс зохиогддог Олон улсын хоолны өдөрлөг, үндэстний концерт, оюутны олимпийн тоглолтонд идэвхитэй оролцдог.

Хятадын клуб 2006 онд Лю Цзин Хэну-н чармайлтаар байгуулагдсан ба хятад оюутнууддаа туслах нөгөө талаас Хятад судаллаар суралцаж байгаа орос оюутнуудад туслах зорилготой. Бид 2008 оны Бээжингийн зуны Олимп-д зориулсан МОУХИС-н гадаад оюутнуудын дунд зохиогдсон Олимпийн анхдугаар тоглолтыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон.Хятадад МОУХИС-ийн төгсөгчдийн холбоо ажилладаг.

1999 онд байгуулагдсан 100 орчим оюутныг нэгтгэсэн Казак оюутны клуб нь МОУХИС-н томоохон үндэсний клубуудын нэг юмаа. Хавар намарт бид тогтмол зугаалага зохиож, 3-р сард Кыргыз, Таджик, Азербайджан, Узбек, Татар оюутнуудын хамт Наурыз баярыг тэмдэглэдэг. Мөн бид Москвагийн бусад их дээд сургуулиудад суралцаж байгаа нутуг нэгтнүүдтэйгээ сайн харилцаатай байж хөл бөмбөг, шатар, казак үндэсний спортын тэмцээнүүд зохиож ирсэн. Эдгээр арга хэмжээнүүд биднийг улам ойртон нягтруулдаг. Манай олонд алдартай төгсөгчдийн дунд ГХЯ-ны сайд Касым-Жомарт Токаев, Үндэсний банкны дарга Григорий Марченков, улс төрч ГаниКасымов нар бий.

Оросын ард түмнүүдийн соёлын клуб 2008 онд байгуулагдсан ба өөртөө Буриад, Халимаг, Татар, Осетин, Чуваш, Удмуртын клубуудыг багтаадаг. Клуб олон улсын хоолны өдөрлөг, үндэстнүүдийн концерт зэрэг арга хэмжээнүүдийн байнгын гол оролцогч бөгөөд жил бүр “Орос-олон үндэстний улс” наадам мөн шинжлэх ухаан соёлын чиглэлийн арга хэмжээнүүдийг зохиодог.

Кыргизийн клуб олон орны оюутнуудыг нягтруулах зорилгоор 2006 онд байгуулагдсан. Бид жил бүр Наурыз баярыг тэмдэглэхэд оролхоос гадна МОУХИС-н оюутнуудад Кыргизийн соёл уламжлал, үндэсний онцлогуудыг танилцуулдаг. Есдүгээр сард бид шинэ оюутнуудаа хүлээн авч оюутны байранд өрөө авхад нь тусалж, хот сургуультай танилцуулах ажлыг зохиодог. Бид Жаш-Толкун, Ах-Намыс байгууллагууд, найрамдлын Фондтой хамтран ажилладаг.

Латвин клуб 2008.11.07 нд байгуулагдсан. Бид нийгэмлэгээс зохиогддог арга хэмжээнүүдэд байнга оролцхоос гадна өөрийн гэсэн арга хэмжээнүүдтэй Жишээ нь: Латвийн тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. Бид  сагсан бөмбөгийн сайн багтай. Манай төгсөгчдийн дунд “ Латвияс Газе” нийгмэглэгийн хувь нийлүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Игорь Назаров, холбооны сайл асан орос-латвийн засгийн газар хоорондын комиссын дарга ПетерсКришьянис нар байдаг.

Франц нөхдийн клубыг 2008 оны хавар Мишел Бессон, Мишел Форж, Георгий Халиуллин нар байгуулсан. Бид МОУХИС-д суралцаж байгаа оюутан дадлагажигч Францчуудыг нэгтгэх, Москва дахь А.Дюма-н нэрэмжит Франц лицейтэй хамран ажилладаг. Францад МОУХИС-н төгсөгчдийн холбоо ажилладаг.

ЗХУ задарснаас 20 жилийн дараа Герман оюутнууд МОУХИС-д Герман оюутнуудын байгууллагыг дахин байгуулсан. Ингэж 2007 онд клуб байгуулагдаж түүний даргаар ажиллаж байсан Юрий Кофнер үндэсний зөвлөлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Манай байгууллага зөвхөн нутаг нэгтнүүдээ нэгтгээд зогсохгүй Герман хэл түүх соёлыг сонирходог хэн бүхэнд нээлттэй. Мөн Германы төгсөгчдийн нийгэмлэг нь хилийн чанад дахь хамгийн том төгсөгчдийн холбооны нэг юмаа. Манай төгсөгчдийн дунд Москва дахь орос- германы гадаад худалдааны танхимын удирдлагын дарга Михаэл Хармс зэрэг нэрт дипломоотуул ба ажил хэргийн хүмүүс бий.

Польшийн клуб 2008 онд ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд бид дугуй ширээний ярилцлага,  кино өдрүүд, алдарт хүмүүстэй уулзалтууд зохиосоноос гадна Европын үндэсний зөвлөлүүдийн дээд уулзалтанд оролцож” Смоленск-Гродно-Минск-Белосток” хурлын ажиллагаа Хатиний эмгэнэлт арга хэмжээнд зориулсан дурсгалын арга хэмжээнүүдэд оролцсон. Полшид МОУХИС төгсөгчдийн холбоо ажилладаг. Манай төгсөгчдийн дунд Петр Свиталский (Европийн холбоонд Польшийн байнгын төлөөлөгч ), Роман Ковальский, ЗэнонКухчяк нар бий.

Сербийн клубыг 2008 онд Душица Джурич байгуулсан. Бид их сургуулиас зохиогддог спорт соёлын арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож мөн эх орноо сурталчлахыг эрмэлздэг. Мөн бид Орост суугаа Сербийн ЭСЯ-тай хамтран ажилладаг.

Словакийн клуб 2007-2008 онд идэвхитэй ажиллаж эхэлсэн. Манай найз нөхөд танилууд хавар, намрын амралтаараа Словак-д зорчиход бид тэдэнд экскурс зохион байгуулж өгдөг. Мөн бид сургуулийн нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог. Словак ба Чехид МОУХИС-н холбоо ажилладаг. Манай хамгийн алдартай төгсөгчдийн дунд Словакийн ГХЯ-ны сайд Мирослав Лайчак, Ян Кубиш нар бий.

Афган оюутнуудын зөвлөлийг 2009 онд Сохраб Гайрат, Фарид Хогиан нар байгуулсан ба өөрийн эх орон соёл уламжлалыг улам олон хүнд таниулах зорилоготой. Бид концерт зохион байгуулж дугуй ширээний ярилцлагад оролцон, спортоор хамтран хичээллдэг. Бид нийгэмлэгийн нийтийн хуралд өөрийн төлөөллтэй.

Израиль оюутнуудын Еврей клубыг 2008.4.14нд Давид Пелег байгуулсан. Еврей клуб нь 2009-2010 онд хамгийн идэвхитэй ажилласан үндэсний клубт тооцогдоно. Бид Израйль улсаас ОХУ-д суугаа онц бүрэн эрхт элчин сайд Анна Азари, ДоритГолендер,Орос дахь  Еврейн шашны нийгэмлэгийн тэргүүн (раввин) Берл Лазар, ОХУ-ын Ойрхи Дорнодын институт-н ерөнхийлөгч Евгейний Сатановский нартай уулзалт зохиосон. Бид жил бүр 11 орны арваад оюутныг нэгтгэнХануку, Пурим, Песах болон бусад Еврей үндэсний баярыг тэмдэглэдэг.

Молдав оюутны клуб нь орост суугаа Молдавын ЭСЯ-тай идэвхитэй хамтран ажилладаг. Бид МОУХИС-д жил бүр зохиогддог Тусгаар улсуудын холбооны 7 хоног-н санаачлагч нь бөгөөд Молдавын соёлын өдрүүд цаг үеийг улс төрийн сэдвээр мэтгэлцээн зохион байгуулж ирсэн. Манай хамгийн алдартай төгсөгчдийн тоонд Молдавын ГХЯ-ны сайд Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Ю.Лянка орно.

Монгол оюутны клуб нь маш эртний түүхтэй бөгөөд МОУХИС-д анхны гадаад оюутан Монголоос ирж суралцаж байсан үеэс эхтэй. Манай зөвлөл нь нутаг нэгтнүүддээ туслах Монгол-оросын оюутнуудын хоорондын уламжлалт хамтын ажиллагааг хөгжүүлхийг эрмэлзэн ажиллаж байна. Монгол оюутнууд нийгэмлэгээс зохиогддог сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнүүдэд идэвхитэй оролцож ирсэн. Монголд МОУХИС төгсөгчдийн холбоо ажилладаг. Манай төгсөгчдийн дунд МУ-н ерөнхий сайд С.Батболд, БСШУЯ сайд Ё. Отгонбаяр, ЭХЭБЯ сайд Д.Зоригт нар бий.

Таджикийн клуб нь Таджикстаний өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудыг нэгтгэдэг ба сургуулиас зохиогдсон бүх арга хэмжээнд идэвхитэй оролцохыг хичээдэг. Бид МОУХИС-н оюутны 2-р олимп-д 3-р байр эзэлсэн хүчирхэг спортын багтай.

Туркийн бүлэг Мелис Муратын чармайлтаар байгуулагдан 2010.12.20нд Турк улсаас ОХУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд АйдынаАднанСезгинийг оролцуулан нээлтээ хийсэн. Бүлгийн үндсэн зориго нь Орос Туркийнн хамтын ажиллагааг сайжруулах (оюутны түвшинд) . Клубын идэвхитнүүдийн чармайлтаар Туркийг ерөнхий сайдын Орост хийсэн айлчлалын үеэр төлөөлөгчдийг МОУХИС-д зочилуулсан. Бид байнга эх орноо суртчлахыг чармайн ажилладаг.

Узбекийн клубыг 2006 онд Мардан Анваров байгуулсан, түүний үйл ажиллгааны чиглэл нь Узбекстан ба  бусад орнуудын найрамдалт харилцааг  хөгжүүлэн бэхжүүлэх юм.Клуб нь нийгэмлэгийн дэмжлэгээр шинжлэх ухаан, соёл спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Манай төгсөгчдийн дунд оросын саятан Алишер Усманов, Узбекстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Улугбек Хасанов нар бий.

Украйны бүлэг 2008 оны 5-р сард Станислав Грошов, Станислав Шикалов, Эльдар Надирашвил нарын санаачилгаар байгуулагдсан. Манай бүлэгт украйнчуудаас гадна Украйн гаралтнууд, Украйны хэл соёлыг сонирхогч хэн бүхнйиг багтаадаг. Манай төгсөгчдийн дунд Украйны ГХЯ-ны сайд Константин Грищенко.

 Хорватын клуб 2010 онд Марко Пухаричийн санаачлагаар байгуулагдан түүний албан ёсны нээлт 2010 оны -4 сарын 28-нд болж Хорватаас ОХУ-д суугаа элчин сайд Небойша Кохарвич оролцсон. Бид 7 хоног бүр уулзан улс төр эдийн засаг өөрийн оронд болж байгаа сүүлийн үеийн сэдвээр ярилцахыг хичээдэг.Бид Орос-Хорватын харилцааг  улам бүр хөгжүүлэхэд бэлэн ажилладаг.

Чехийн клуб Эвы Прокопова, Шарк Пржибылов нарын санаачилгаар 2008 онд байгуулагдсан. Бид тооны хувьд цөөхөн ч нийгэмлэгээс зохиогдож байгаа ажилд идэвхитэй оролцохыг хичээдэг. Манай төгсөгчдийн дунд Европын бодлогыг хөрш орнуудад дэлгэрүүлэх асуудлаархи Европын холбооны комиссар  Штефан Фюле, ГХЯ-ны сайд Ян Когоут нар бий. Чехид  МОУХИС төгсөгчдийн холбоо ажилладаг.( Клуб “ Прага” )

Эстоны ъклубын нээлтийн ажиллагаа 2010.10.16-нд Эстон улсаас ОХУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Симму Тийкийн оролцоотойгоор болсон. Эстоны клуб нь кино өдрүүд олонд таил хүмүүстэй уулзалт зохиох мөн Эстоны соёл эдийн засгийг сурталчилах ажлуудыг хийж байна.

Баренц Евро-Арктикийн бүлэг Баренцын бүс нутгаас гаралтай оюутнуудыг нэгтгэх зорилгоор 2010 оны эцэсээр Мария Шапорева—санаачилгаар байгуулагдсан клубт Оросын хойд бүс нутгийн түүх соёлыг сонирхогчид мөн Финлянд, Норвег, Швед зэрэг орны төлөөлөгчид ордог.