МОУХИС-ийн ректор

Анатолий Васильевич Торкунов

1992 оноос МОУХИС-ийн ректор Оросын ШУА-н академич

1950 оны 8-р сарын 26-нд Москвад төрсөн.

1972 онд МОУХИС-ийн олон улсын харилцааны факультет төгссөн.

1972 оноос МОУХИС-ийн Ази Африкийн орнуудын түүх соёлын тэнхимд аспирантаар суралцаж эхэлсэн.

1974 онд МОУХИС-ийн ректорын туслахаар томилогдсон.

1977 онд түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг горилох диссартаци хамгаалсан

1977-1983 онуудад Ази Африкийн орнуудынтүүх соёлын тэнхмийн доцент ахлах багш, гадаад оюутан хариуцсан декан, олон улсын харилцаа хариуцсан проректорын албан тушаал хашсан.

1979 онд А.В. Торкунов доцент цол авсан.

1983-1986 онуудад дипломат албанд томилогдон Вашингтон дахь ЗХУ-ын ЭСЯ-нд 1,2-р нарийн бичгийн дарга

1986 онд МОУХИС-ийн олон улсын харилцааны деканаар сонгогдсон.

1989 онд МОУХИС-ийн 1-р проректороор  томилогдсон.

1991 онд А.В Торкуновд профессор цол авсан.

1992 онд хамт олны хурлаар МОУХИС-ийн ректороор сонгогдон, 1997, 2002, 2007 онуудад энэ албандаа дахин сонгогдсон.

1993  онд А.В Торкунов дипломат албаны Онц бүрэн  эрхт элчин сайд цол авсан.

1994 оноос ОХУ-ын олон улсын харилцааны чиглэлийн их дээд сургуулиудийн сургалт заах аргын нэгдлийн дарга

1995 онд улс төрийн ШУ-ны докторын  диссартаци хамгаалсан 

1977 оноос Оросын ГХЯ-ны Коллегин гишүүн

1999 оноос олон улсын судалгааны Оросын  нийгэмлэгийн (РАМИ)

2003 онд Оросын ШУА-н сурвалжлагч гишүүнээр сонгогдсон.

2006 оноос ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухаан технологи, боловсролын дээд зөвлөлийн гишүүн 

2007 оноос нарийн төвөгтэй  асуудлаархи орос-польшийн хэсгийн дарга.

2008 оны 5-р сард оросын ШУА-ын академич

2008 оноос “Вестник МГИМО-университета” сэтгүүлийн ерөнхий редактор

2010 оноос оросын ШУА-ын олон улсын харилцаа дэлхийн бодлогын салбарын  академич нарийн бичгийн даргын туслах

А.В Торкунов бол гадаадын хэд хэдэн орны их дээд сургуулиудын хүндэт доктор бөгөөд “ Мировая экономика и международные отношения” “ Международная жизнь” , “ Россияв глобалной политике” “ Право и управления”, “ Московский журнал международного права” сэтгүүлүүдийн зөвлөл ба редакцийн коллегид багтдаг.

Тэрээр Найрамдлын одон, Почет одон, “За заслуги перед Отечеством” 3,4-р зэргийн одон, Сергей Радонежский 2,3-р зэргийн одонтой. Мөн Франц, Польш, Солонгос, Монгол, Болгар, Киргиз, Казакстан, Белорус зэрэг орнуудын шагналтай.