МОУХИС-н гадаад харилцаа

Хоёр ба олон төрлийн харилцааг хөгжүүлэх, боловсрол судалгаа шинжилгээний төслүүд бол МОУХИС-н гадаад бодлогын урьтал юмаа. Одоо тус сургууль дэлхийн 57 орны их дээд сургуулиуд, дипломат академиуд, судалгаа шинжилгээний төвүүдтэй төрөл бүрийн хамтын ажиллагааны 160 орчим гэрээтэй ажиллаж байна. Их сургууль нь дээд боловсролын мэргэжлийн үнэмлэх, итгэмжлэлийн-Болоны системд нэгтхэд түлхэц болох давхар (хос) боловсролын программыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Манай хатран ажилладаг, боловсрол судалгаа шинжилгээний төвүүд: Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль, Саррея их сургууль, Парисийн улс төрийн шинжлэх ухааны сургууль, Роберт Шуманы их сургууль, Сорбоны их сургууль, Нью-Йорк, Беркл, Стенфорд, Брауны их сургууль, Берлиний чөлөөт их сургууль, Гумбольдтийн их сургууль, Тюбенгений их сургууль, Эрфуртын их сургууль, Дрездений их сургууль, Уппсалын их сургууль, Бергений их сургууль, Ром, Генуя, Триеста, Мадрид, Роттердам, Брюссель, Токио, Шицуоки, Бээжин, Шанхай, Тегеран, Дамаск, Сөүл, Тель-Авив, Претори, Стамбул, Каир, Мехико зэрэг хотуудын их сургуулиудууд

МОУХИС бол олон улсын тэргүүлэгч байгууллагуудын гишүүн юмаа.

·         Улс төрийн судалгааны Европын консорциум (ECPR)

·         Олон улсын харилцааны мэргэжлийн сургуулиудын холбоо (APSIA)

·         Олон улсын судалгааны холбоо (ISA)

·         Их сургуулиудын Европын консорциум (ECU)

·         Латин Америк Карибын сав нутгийн орнуудын судалгааны олон улсын холбоо (FIEALC)

·         Боловсролыг хөгжүүлэх ба дэмжих асуудлаархи зөвлөл (CASE)

Оросын боловсрол шинжлэх ухааны байгууллагуудын бичиг баримтуудыг Европын холбооны бичиг баримттай нийцүүлэх зорилгоор Европын холбооны тусгай шийдвэрээр МОУХИС-д Европын холбооны бичиг баримтжуулах төв байгуулагдан ажиллаж байна.

Олон улсын боловсрол солилцооны программ бол МОУХИС-н гадаад харилцаагаа хөгжүүлэх стратегийн чухал хэсэг мөн. МОУХИС нь дараахь сургуулиудтай дээрхи чиглэлийн харилцаатай ажиллаж байна: Гумбольдтын их сургууль, Тюбенгений их сургууль, Эрфуртын их сургууль, Берлиний чөлөөт их сургууль,Мадридийн Комплютенс их сургууль, Мадридийн олон улсын судалгааны нийгэмлэг, Триестийн их сургууль, Флоренцийн их сургууль, Италийн Мессиний их сургууль, Норвегийн Бергений их сургууль, Хятадын гадаад бодлого, гадаад худалдааны их сургууль, Тайваний үндэсний Цинхуа их сургууль, Иорданий дипломатын институт, Мексикийн Монтеррей технологийн дээд сургууль, АНУ-н Дэвидсон-коллеж, Финляндийн Тампере их сургууль, Парисийн улс төрийн шинжлэх ухааны институт, Францын Роберт Шуманы их сургууль ба худалдааны дээд сургууль, олон улсын Христийн их сургууль, Японий Сидзуока их сургууль, Польшийн Варшав, Гданы их сургууль, Өмнөд солонгосын Ханкук Кёнгхи их сургууль, Сирийн Дамаскийн их сургууль, ӨАБНУ-н Преторийн их сургууль г.м

Оюутан солилцооны хөтөлбөр нь оюутанд олон улсын харилцаа, дэлхийн бодлого, улс төр эдийн засаг, эрх зүй гадаад хэлний мэдлэгээ практикт хэрэглэх боломж олгодог. Сүүлийн 2 жил тус сургуулийн 500 орчим оюутан дэлхийн 30-д орны хамтын ажиллагаатай сургуулиуддаа солилцооны хөтөлбөрт хамрагдсан нь энэ чиглэлийн үйл ажиллагаа улам өргөжиж байгааг харуулж байна.