Түүх

1944 онд 10-р сарын 14нд байгуулагдсан.Дайны хүнд хүчирыг амссан 200-н ахмад дайчин анхны оюутнууд болсон. МОУХИС нь бүр анхнаасаа ШУБ тэргүүлэгч төв байлаа. Тэр маш богино хугацаанд дипломатуудыг бэлтгэдэг тэргүүлэгч байгууллага болсон төдтйгүй тэдний акдемичид нь олон улсын харилцаа, бүс нутгийн судлал олон улсын эрх зүй, олон улсын эдийг засгийн харилцаа судлалд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Сургууль байгуулагдсан цагаас түүний тэнхимүүдэд авьяслаг эрдэмтүүд ажиллаж байлаа. Тэнд хийгдэж байсан судалгаа шинжилгээнүүд нь дэлхийн ба оросын шинжлэх ухаануудыг үргэлжлүүлсэн. МОУХИС-д академич Е.В Тарле, Л.Н Иванов, В.Г Трухановский, С.Л Тихвинский, Н.Н Иноземцев, Ю.П Францев нар олон жил ажилласан.

МОУХИС эхний жилүүдэд 3 факультеттэй байсан: Олон улсын харилцаа, Олон улсын эдийг засгийн харилцаа, олон улсын эрх зүй. МОУХИС-д 1946 оноос гадаад оюутнууд суралцаж эхэлсэн. Тэр үеэс манай төгсөгчдөөс хэд хэдэн орны ерөнхийлөгч , ерөнхий сайд, ГХЯ сайд, олон улсын байгууллагын тэргүүн нарын зэрэг олон орны бизнес, дипломат, улс төр, эдийн засгийн салбарын элитүүд төрөн гарсан.

1954 онд МОУХИС-д Дорно дахины салбар нээгдсэн. Энэ нь 1815 онд байгуулагдсан Лазаревын сургуулийн үргэлжлэл болсон оросын дээд сургуулиудын нэг болох Москвагийн Дорно дахины тус сургуульд нэгтгэсэнтэй холбоотой. Мөн Дорно дахины судлалын баялаг номтой алдарт Лазаревын номын санч тус сургуульд шилжин ирсэн.

1958 онд МОУХИС-д 1934 онд Ленинградад байгуулагдаад хожим Москвад шилжин ирсэн ЗХУ-н гадаад худалдааны яамны гадаад худалдааны дээд сургууль нэгдсэн. Үүний дунд эдийн засгийн факультет өргөжин гадаад эдийн засгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх болсон.

1969 онд олон улсын сэтгүүлчийн факультетийг нээсэн.

1991 онд олон улсын бизнес удирдлагын факультет, 1998 онд улс төр судлалын факультет нээгдсэн.

1994 оноос сургууль их сургуулийн статустай болсон. Энэ жилдээ оросын ЗГ-н шийдвэрээр төрийн ба нутгийн захиргааны байгууллагын удирдлагад ажиллах мэргэжилтэнгүүдийг бэлтгэж эхэлсэн. Ингэж их сургуулийн бүтцэд Удирдлагын олон улсын институт гэсэн институтын бүтэц бий болсон.

2000.02 сард оросын нефть, хий, эрчим хүчний томоохон компаниудын санаачлагаар МОУХИС-д эрчим хүчний бодлого ба дипломатын олон улсын институт байгуулагдсан.Институтын зорилго нь: олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал байлаа.

2005 онд Москвад болсон ОХУ ба Европын холбооны дээд уулзалтаар Орос ба Европын төрийн албан хаагчдад европын асуудал ба европын сургалтын программын асуудлаархи хамтын ажиллагааны тухай харилцан тохиролцсон. Үүний дүнд 2006.09.25 нд МОУХИС-н дэргэд Европын сургалтын институт ажлаа эхэлсэн.

Жил бүр МОУХИС ОХУ-н болон гадаадын 60 орчим орноос 1000-д оюутан хүлээн авдаг. Бид оросын ба гадаадын 35000 төгсөгчдөөрөө бахарахдаг. Дэлхийн олон оронд манай төгсөгчдийн холбоо ажилладаг.2007 онд МОУХИС-н хөгжлийн фонд байгуулагдсан.