МОУХИС-д суралцсаны давуу талууд

Оросын ГХЯ-ны МОУХИС бол олон улсын харилцаа, нийгмийн ухааны салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй Оросын хамгийн нэр хүндтэй боловсролын байгууллага юм.                                         

Өнөөдөр МОУХИС дэлхий нийтэд хэрэглэгддэг  үргэлжлэн суралцаж магистрын зэрэг авах боломжтой 4 жилийн бакалаврын сургалтыг оролцуулсан олон түвшинт боловсролын системд шилжиж байна. Бүх мэргэжлийн ба бэлтгэлийн чиглэлийн сургалтын системийн үндэс нь дээд боловсролын диплом авч байгаа оюутан бүр заавал биелүүлэх нөхцөл бүхий сургалтын төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг сургалт явуулж байгаа мэргэжлийн чиглэл бүрээр боловсруулсан. Энэ нь өөөртөө манай төгсөгчдийн боловсролын үндсийг бүрдүүлэгч 2 гадаад хэл, ерөнхий ба нийгэм эдийн засгийн ухааны мөчлөг, ерөнхий математик ба байгалийн ухаан, ерөнхий мэргэжлийн салбар ухаануудын мөчлөг болон оюутныг мэргэшүүлэн бэлтгэхтэй холбоотой. Мэргэжлийн салбар ухааны мөчлөгийг багтаана. Оюутан заавал биелүүлэх төлөвлөгөөний зэрэгцээ сонгон суралцах хичээлүүд ба нэмэлт хэл үзэж болно. 

МОУХИС нь Европын боловсролын орон зайг буй болгох программ- Болоны процесст бүрэн нэгдэхийг эрмэлзэж байна. Ингэснээр МОУХИС ба Европын тэргүүлэгч их сургуулиудын дипломыг харилцан зөвшөөрөх, оюутан багшү нарыг солилцох боломжтой болно. Оюутанд тавигдаж байгаа дүнг Европыг системд үйлчилдэг кредитийн ECTS-н шаардлагад нийцүүлнэ. Мөн хамтийн ажиллагаатай сургуулиудтайгаа магистрийн хос программыг хэрэгжүүлснээр оюутан хос диплом авах боломжтой.

МОУХИС  нь сайн  боловсрол олгоод зогсохгүй  төгссөнийхөө дараа мэргэжлийн холбоо тогтоож боловсролоо дээшлүүүлэх ховор боломж олгодог. Сургуулиас оюутнуудын дунд янз бүрийн концерт, тэмцээн, үдэшлэг зэрэг арга хэмжээнүүдийг зохиодог.Оюутны байгуулагуудын явуулж байгаа арга хэмжээнүүд нь оюутны амьдралыг  сонирхолтой үйл явдлаар дүүрэн байлгадаг. Түүнчлэн сургууль дэлхийн томоохон  хотуудын нэг Москвад байрладаг нь оюутнуудад соёл амралтын өргөн боломж олгодог.